Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-07-30
eSalon нь Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021) болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтлан хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, хадгалж, хамгаалдаг. Энэхүү бодлого нь esalon.mn, eSalon POS, eSalon HR болон онлайн захиалгын хуудсуудад нэгэн адил үйлчилнэ.
1. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Дансны мэдээлэл — и-мэйл хаяг, нэвтрэх нууц үг (нэг чигийн, системд буцаж тайлагдахгүйгээр шифрлэгдсэн).
- Салоны ажилтны мэдээлэл — нэр, албан тушаал, ирцийн бүртгэл, цалингийн тохиргоо (салоны эзний оруулснаар).
- Ирцийн селфи (царайны зураг) — ажилтан ирц бүртгэх мөчид урд камераар авагдах зураг. Дэлгэрэнгүйг доорх 2-т үзнэ үү.
- Үйлчлүүлэгчийн мэдээлэл — нэр, утасны дугаар, захиалгын түүх, оноо, гишүүнчлэл (салон өөрийн үйлчлүүлэгчээс зөвшөөрөл авч оруулна).
- Борлуулалт, үйл ажиллагааны мэдээлэл — баримт, төлбөр, нөөцийн хөдөлгөөн.
2. Ирцийн селфи (царайны зураг)
eSalon HR аппаар ирц бүртгэхэд ажилтны урд камераар царайны зураг авагдана. Царайны зураг нь онцгой хамгаалалт шаардах хувийн мэдээлэл тул түүнд дараах тусгай журам үйлчилнэ.
- Зорилго — ирцийг тухайн ажилтан өөрөө бүртгүүлсэн эсэхийг батлах, өөр хүн орлож бүртгэхээс сэргийлэх. Зөвхөн ажил, цалин тооцооны баталгаа болгож ашиглана.
- Зөвшөөрөл — салон ажилтныг системд бүртгэх үед тухайн ажилтнаас зөвшөөрөл авсныг тэмдэглэнэ. Зөвшөөрөл тэмдэглэгдээгүй ажилтныг бүртгэх боломжгүй. Зөвшөөрлийг хэн, хэзээ тэмдэглэсэн нь системд хадгалагдана.
- Хэн харах боломжтой — зөвхөн тухайн салоны эрх бүхий хүн (эзэн, менежер). Зураг нээлттэй интернэт хаягаар татагдахгүй; харах шаардлага гарах мөчид зөвхөн 1 цагийн хүчинтэй, хувь хүнд зориулсан түр хаяг үүсдэг. Өөр салоны хэрэглэгч, гуравдагч этгээд, зар сурталчилгааны байгууллага үзэх боломжгүй.
- Хадгалах хугацаа — 60 хоног. 60 хоног хэтэрсэн селфи автоматаар бүрмөсөн устана. Ирсэн, гарсан цагийн бүртгэл нь хуулийн дагуу үлдэх бөгөөд зөвхөн зураг устана.
- Юунд ашигладаггүй — eSalon царай танилтын (facial recognition) технологи хэрэглэдэггүй, царайны хэмжилтийн загвар (biometric template) үүсгэдэггүй, зургийг өөр хүнтэй тулгадаггүй. Зураг нь зөвхөн хүн харж баталгаажуулах хэрэгсэл.
- Ажилтны эрх — 60 хоног хүлээхгүйгээр өөрийн селфийг устгуулах хүсэлтийг салонд, эсвэл доорх дугаараар шууд гаргаж болно.
3. Ашиглах зорилго
Цугласан мэдээллийг зөвхөн Үйлчилгээг үзүүлэх — захиалга, борлуулалт бүртгэх, тайлан гаргах, цалин тооцох, системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглана. Мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд худалдахгүй, дамжуулахгүй.
4. Хадгалалт, байршил
Өгөгдөл нь олон улсад итгэмжлэгдсэн Supabase үүлэн дэд бүтэц дээр, Азийн бүсийн дата төвд шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана. Системд бүртгүүлснээр, эсвэл салонд мэдээллээ өгснөөр та мэдээллээ ийнхүү Монгол Улсын хилийн гадна орших найдвартай дата төвд хадгалагдахыг зөвшөөрч байгаа болно. Өгөгдлийн сан өдөр бүр автоматаар нөөцлөгдөж, байгууллага бүрийн өгөгдөл мөр түвшний хамгаалалтаар (RLS) бусад байгууллагаас бүрэн тусгаарлагдана.
5. Төхөөрөмж дээр хадгалагдах зүйлс
Нэвтэрсний дараа таны нэвтрэлтийн session тухайн төхөөрөмжийн хөтөч/апп дотор хадгалагдана — ингэснээр дараагийн удаад дахин нууц үг оруулах шаардлагагүй. Энэ нь зөвхөн таны төхөөрөмж дээр байрлах бөгөөд «Гарах» товч дарснаар бүрэн устана. Хамтын хэрэглээний төхөөрөмж дээр ажлаа дуусаад гарах товчийг дарж хэвшихийг зөвлөж байна.
6. Хэрэглэгчийн эрх
- Өөрийн болон байгууллагынхаа мэдээллийг харах, засах, экспортлох.
- Мэдээллээ устгуулах хүсэлт гаргах (хуулиар хадгалах үүрэгтэй санхүүгийн бичилтээс бусад).
- Мэдээлэл боловсруулалттай холбоотой гомдол гаргах.
Үйлчлүүлэгч та өөрийн мэдээллийг аль салонд өгснөө тухайн салонаас, эсвэл биднээс шууд лавлаж болно.
7. Хамгаалалт
Бүх холболт шифрлэгдсэн (HTTPS/TLS) сувгаар дамжина. Нууц үг, PIN кодыг нэг чигийн шифрлэлтээр хадгална. Хандах эрхийг үүрэг тус бүрээр (эзэн, менежер, ажилтан) ялгаж, салон бүрийн өгөгдөл өгөгдлийн сангийн түвшинд тусгаарлагдсан.
8. Бодлогын өөрчлөлт
Энэхүү бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчилсэн огноотой нь нийтэлж, томоохон өөрчлөлтийг системээр мэдэгдэнэ.
9. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуултыг 8011-1012 дугаараар хүлээн авна.