eSalon апп — iPhone, Android, Windows дээр

Салоноо нэг аппаар удирд.
Тоогоо хаанаас ч хар.

Кассчин борлуулалтаа бүртгэнэ, ажилтан ирцээ өгнө, үйлчлүүлэгч онлайнаар цаг авна. Та эзний самбараас бүх салбарын тоог бодит цагт харна — залгаж асуух, Excel тулгах хэрэггүй.

Бүртгэл вэбээс 5 минутад · Карт, гэрээ шаардахгүй · Эхний 3 сар үнэгүй

1 секунд
Кассанд бүртгэсэн зүйл эзний самбарт
Интернэтгүй ч
Касс ажиллаж, холбогдмогц синк хийнэ
Танай өмч
Өгөгдөл 10 жил хадгалагдана, хүссэн үедээ Excel-ээр авна
Апп үнэгүй
Төлбөр зөвхөн эзний самбарт, касс хэзээ ч зогсохгүй
НЭГ СИСТЕМ

Нэг апп, нэг самбар,
нэг л өгөгдөл.

Гурван хэсэг нэг санд бичнэ. Дахин оруулах, тулгах, залгаж асуух шаардлагагүй.

Утас · Таблет
eSalon апп
Касс, ажилтны ирц, цаг захиалга — гурвуулаа нэг аппад. Салбарын таблет дээр ч, ажилтны утсан дээр ч.
Касс, хуваасан төлбөр, баримт
Ирц нэг товшилтоор
Цаг захиалгын календарь
iPhone / iPad · Android туршилтад
Вэб · esalon.mn
Эзний самбар
Бүх салбарын борлуулалт, ажилтан, цалин, санхүүг нэг дэлгэцээс. Утас, компьютер аль нь ч болно.
Бодит цагийн тайлан
Ажилтны гүйцэтгэл, цалин
Бараа материал, санхүү
Татах шаардлагагүй
Үйлчлүүлэгчид
Онлайн захиалгын хуудас
Танай салоны өөрийн хаяг — үйлчлүүлэгч мастер, цагаа сонгоод захиална. Захиалга шууд календарьт.
Салон бүрд тусдаа хаяг
Мастер, үйлчилгээ сонгоно
Давхар захиалга гарахгүй
Стандарт Салон багцад
Жишээ хуудас →

eSalon апп App Store дээр гарсан. Android болон Windows дээр доорх «Татах» хэсгээс шууд суулгана — Google Play-д удахгүй гарна. Тусламж хэрэгтэй бол 8011-1012.

ТАТАХ

eSalon-ийг төхөөрөмждөө суулга
iPhone · Android · Windows

Таны төхөөрөмжийг бид өөрөө таньж, тохирох товчийг тодруулж харууллаа. Бүгд нэг бүртгэлээр, ижил тоо харна.

iPhone, iPad
App Store-оос татаж суулгана.
Android утас, таблет
Google Play-д гартал Chrome-оор шууд суулгана. Нэг товшилт — нүүр дэлгэцэнд eSalon гарч ирнэ.
  1. 1Товчийг дарахад eSalon Chrome дээр нээгдэнэ
  2. 2Гарч ирэх «Суулгах»-ыг дарна (гарахгүй бол ⋮ цэс → «Апп суулгах»)
  3. 3Нүүр дэлгэцэн дээрх eSalon-оор нэвтэрнэ
Windows компьютер
Chrome эсвэл Edge-ээр шууд суулгана — татах файл, анхааруулга байхгүй.
  1. 1Товчийг дарахад eSalon шинэ цонхонд нээгдэнэ
  2. 2Гарч ирэх «Суулгах»-ыг дарна (эсвэл хаягийн мөрийн баруун талын суулгах дүрс)
  3. 3Ажлын ширээ, Start цэсэнд eSalon гарч ирнэ
Компьютерт суулгах
Касс: баримтыг хэвлэх цонхгүй шууд хэвлэх

Кассын компьютерт ажлын ширээн дээр тусгай товч нэг удаа үүсгэнэ. Баримт Windows-ийн үндсэн принтер рүү шууд явна.

  1. Ажлын ширээний хоосон газар хулганы баруун товч → «Шинэ» (New) → «Товчлол» (Shortcut)
  2. Доорх «Хуулах»-ыг дараад нээгдсэн цонхны талбарт буулгана (Ctrl+V) → «Дараах» (Next)
  3. Нэрийг «eSalon» гэж бичээд → «Дуусгах» (Finish)
  4. Тэр товчоор нээж нэг удаа нэвтэрнэ
Хөтөч:

Chrome суугаагүй бол Edge-ийг сонгоно (Windows-д үргэлж байдаг).

Mac дээр: Chrome-оор app.esalon.mn нээгээд хаягийн мөрөн дэх суулгах дүрсийг дарна.

БОЛОМЖ

Хүн бүрд өөрийнх нь
хэрэгтэй хэсэг

Кассчин, менежер, эзэн — гурвуулаа нэг системд, гэхдээ тус тусын дэлгэцтэй, тус тусын эрхтэй.

Кассчин, ажилтанд
eSalon апп
  • Захиалга, хуваасан төлбөр, баримт хэвлэх
  • Үйлчилгээ бүрд ажилтан холбоно — урамшуулал тодорхой
  • Ирцээ нэг товшилтоор өгнө
  • Өөрийн цагийн хуваарь, захиалгаа харна
Менежерт
eSalon апп + самбар
  • Ээлж хаалт, өдрийн тайлан
  • Бараа ирмэгц утаснаасаа орлогодно
  • Буцаалт, засвар — PIN-тэй, түүхтэй
  • Ажилтны хоцролт, чөлөө, таслалт
Эзэнд
Эзний самбар
  • Бүх салбар бодит цагт — утаснаас
  • Ажилтан бүрийн борлуулалт, цалингийн тооцоо
  • Ашиг, алдагдал, зардал
  • Excel-ээр оруулах, татах
Бүх боломж нэг дор
КассИрцЦаг захиалгаАжилтан, цалинБараа материалСанхүүУрамшуулал, онооОлон салбарExcel импорт / экспортPIN эрх
ҮНЭ

Эхний 3 сар бүрэн үнэгүй

Стандарт Салон багцыг гурван сар төлбөргүй ашиглана — карт, гэрээ шаардахгүй. Апп үргэлж үнэгүй.

ХУВИАРАА АЖИЛЛАДАГ
Үнэгүй
0₮ /сар
Хугацааны хязгааргүй
  • Касс, баримт
  • Өдрийн тайлан
  • Онлайн цаг захиалгын хуудас
  • 1 ажилтан, 1 салбар
Үнэгүй эхлэх
ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ
Стандарт Салон
3 сар үнэгүй
Дараах үнийг хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө мэдэгдэнэ
  • Үнэгүй багцын бүх боломж
  • Ирц, ажилтан, цалин
  • Ажилтны PIN эрх, Excel импорт
  • 6 хүртэл ажилтан, 1 салбар
3 сар үнэгүй эхлэх
Premium · Super · Franchise
Premium (бараа материал, гишүүнчлэл, санхүүгийн бүрэн удирдлага) — 30 хоног үнэгүй туршиж үзнэ, самбарын Багц / Төлбөр хуудаснаас нэг товчоор. Super, Franchise (олон салбар, сүлжээ салон) — хүсэлтээр, залгаарай.
8011-1012
Аль багцад юу орох вэ
ҮнэгүйСтандартУдахгүй
Касс, баримт✓✓✓
Эзний самбар, тайлан✓✓✓
Онлайн цаг захиалга✓✓✓
Ирц, ажилтан, цалин—✓✓
Бараа материал, санхүү—нэмэлтээр✓
Урамшуулал, оноо——✓
Салбарын тоо111–3+
Стандарт багцад нэмж авч болно
Бараа материал
Үлдэгдэл, татан авалт, хорогдол, тооллого.
49,900₮
/сар
Санхүү
Ашиг алдагдал, зардал, цалингийн тооцоо.
69,900₮
/сар

Дэлгэрэнгүй нөхцөлийг Үйлчилгээний нөхцөл хуудаснаас уншина уу.

ХУВИАРАА АЖИЛЛАДАГ МЭРГЭЖИЛТЭНД

Ганцаараа ажилладаг ч
тоогоо мэдэж яв.

Гэрээр эсвэл захиалгаар ажилладаг үсчин, мастер үү? Орлогоо дэвтэрт бичихээ больж, eSalon-ы кассыг үнэгүй ашигла. Дараа нь салонтой болоход өгөгдөл чинь хамт шилжинэ.

  • Орлого, баримтын энгийн бүртгэл
  • Өдрийн, сарын тайлан утсан дээр
  • Салонтой болоход өгөгдөл хамт шилжинэ
Үнэгүй бүртгүүлэх
Миний орлого — энэ сар
Үнэгүй
Үс засалт · Отгонбаяр45,000₮
Будаг · Цэцгээ120,000₮
Хайрцаглах · Мөнхөө60,000₮
Нийт орлого225,000₮
ХЭРХЭН ЭХЛЭХ ВЭ

Өнөөдөр эхлээд, маргааш тоогоо хар

1
Вэбээс бүртгүүл
esalon.mn дээр салон, салбар, ажилтнаа 5 минутад бүртгэнэ. Excel-ээс оруулж ч болно.
2
Аппаа тат
App Store-оос eSalon аппыг татаад нэвтэрнэ. Ажилтан бүр өөрийн PIN-тэй.
3
Тоогоо хар
Борлуулалт, ирц, захиалга тэр даруй эзний самбарт — хаанаас ч, бодит цагт.
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

Асуух зүйл байна уу?

Android хувилбар хэзээ гарах вэ?+

Одоо хаалттай туршилтад байна. Удахгүй Google Play дээр гарна — түрүүлж туршихыг хүсвэл 8011-1012 дугаарт залгаарай.

Интернэт тасарвал касс зогсох уу?+

Үгүй. Борлуулалт утсан дээр хадгалагдаж, интернэт орж ирмэгц автоматаар илгээгдэнэ.

Аппаас шууд бүртгүүлж болох уу?+

Бүртгэл зөвхөн вэбээс (esalon.mn) үүснэ. Аппаар бүртгэлтэй хэрэглэгч нэвтэрнэ.

Өгөгдөл хэнийх вэ?+

Танайх. Үйлчлүүлэгч, борлуулалт, ажилтны бүх мэдээллийг хүссэн үедээ Excel-ээр бүрэн татаж авна.

3 сарын дараа юу болох вэ?+

Хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө мэдэгдэнэ. Төлбөр хоцорсон ч касс, ирц, онлайн захиалга зогсохгүй — зөвхөн эзний самбарын зарим хэсэг хязгаарлагдана.

Хэдэн салбар, хэдэн ажилтан?+

Стандарт Салон — 1 салбар, 6 хүртэл орлого олдог ажилтан (туслах, кассчин тоонд орохгүй). Premium — 15 хүртэл. Олон салбартай сүлжээнд Super, Franchise багц — хүсэлтээр.

“

Өмнө нь орой болгон салбар руу залгаж өнөөдрийн тоог асуудаг байсан. Одоо утсаа нээгээд л харчихна — бүх салбар, бодит цагт.

Б
С. Болдбаатар
The Hairly салоны үүсгэн байгуулагч · eSalon-ыг өдөр бүр ашигладаг

Салоноо нэг системд оруулъя.

Бүртгэл 5 минут, эхний 3 сар үнэгүй. Тохируулахад тусламж хэрэгтэй бол залгаарай — бид хамт тохируулна.